Air Bridge , LLC
4101 E. Louisiana Ave
Suite 106
Denver, Colorado, 80246,
United States
Tel:+1 (303) 757-1929
Fax:+1 (303) 757-1930
Email: info@airbridgeusa.com
Website: airbridgeusa.com
 

Air China – Бээжин Хот Дахь Транзит Хүлээлгийн Танхимын Үйлчилгээ

Air China 2010 оны 2 сараас эхлэн олон улсын дамжин өнгөрөх зорчигчидод үнэгүй Хүлээлгийн Танхимын үйлчилгээ үзүүлж эхэллээ.

Үнэгүй Үйлчилгээ (Танхимд Нэвтрэх Бичигээр):

Олон улсын дамжин өнгөрөх нислэгтэй зорчигчид тохилог уужуу хүлээлгийн танхимд сууж зурагт үзэн нислэгээ хүлээх боломжтой. Зорчигчид үнэгүй зууш, ундаа, халуун ус бүхий тохилог шүршүүр, интэрнэтээр мөн үйлчлүүлж болно.

Хүлээлгийн Танхимын Хаяг:

3-р Терминал, 2 Давхар, Олон Улсын Нислэгийн Хэсэг, Нислэгийн Хаалга (gate) E10-ын эсрэг талд, Бээжин Хотын Утас: 0086 10 6453 2620

Үйлчилгээний Нөхцөл:

1.      Энэхүү үйлчилгээ нь АНУ-аас бусад улс оронруу нисч буй зорчигчдод хамаарна.
2.      Код хуваалцах буюу бусад агаарын тээврийн компаниар дамжиж авсан, хамтарсан (code share) тийзтэй болон дараах нислэгийн зорчигчдод энэ үйлчилгээ хамаарахгүй:
          a)      CA 953/153/155/923/175/177/957/905/903/977/945.
3.      FFP, ID эсвэл AD группын нислэгтэй зорчигчдод хамаарахгүй.
4.      Air China онгоцоор нисч буй, нислэг хоорондоо 4-24 цагийн хүлээлгийн хугацаатай, Бээжин хотоор дамжин өнгөрч буй, транзит виз авах шаардлагагүй бүх зорчигчид энэ үйлчилгээнд хамрагдана.
5.      Танхимын нэвтрэх бичиг (voucher) болон нислэгийн хуудас (boarding pass)-тай зорчигчид хоёр баримтыг хүлээлгийн танхимд орохдоо шалгуулж нэвтэрнэ. Танхимын нэвтрэх бичгийг нислэгийн өмнө бүртгэл хийлгэсний дагуу Air China офисоос олгоно.
6.      Хэрэв хаяж гээгдүүлсэн тохиолдолд танхимын нэвтрэх бичгийг дахин олгохгүй. Зөвхөн дамжин өнгөрөх нислэгийн өдөр хүчинтэй. Хэрэв нислэг өөрчлөгдөх тохиолдолд танхимын нэвтрэх бичгийг шинэчилэн олгоход нэмэлт зардалгүй. Өдөр өөрчилсөн танхимын нэвтрэх бичгийг зорчигч нислэгээ албан ёсоор өөрчлөх үед олгоно.
7.      Насанд хүрсэн зорчигчийг дагалдан яваа бага насны хүүхдэд хүлээлгийн танхимын нэвтрэх бичих авах шаардлагагүй.
8.      Хүлээлгийн танхим нь зөвхөн Air China компанийн танхим биш болохыг анхаарна уу. Энэхүү хүлээлгийн танхимаар төлбөрөө төлсөн бусад олон зорчигчид давхар үйлчлүүлдэг болно.
9.      Ашиглаагүй болон хугацаа нь өнгөрсөн танхимын нэвтрэх бичиг хүчингүй болох бөгөөд ямар нэгэн мөнгөн үнэлгээ байхгүй.

Процесс

1.      Ð¢Ð° энэ үйлчилгээнд хамрагдах сонирхолтой байгаагаа манай ажилтанд мэдэгдэнэ. Манай ажилтан таны нислэг энэхүү үйлчилгээнд хамрагдаж болохыг эсэхийг шалгаад хариу өгнө.
2.     Дор хаяж ажлын 2 хоногийн өмнө Лос Анжелес хотын Air China Call Center-лүү 1(800) 882-8122 дугаараар ярих, эсвэл нислэгийн тийзний хувийг (310) 322-1133 дугаарын факсаар илгээнэ.

Хүлээлгийн танхимын эрхийн бичгийг хаанаас авах вэ?

Los Angeles, San Francisco, New York (JFKennedy Intl Airport) хотын онгоцны буудлын Air China компанийн нислэг бүртгүүлэх цэгээс (check-in counter) авна. Танхимын нэвтрэх бичиг (voucher) болон нислэгийн хуудас (boarding pass)-ыг заавал шалгаж зорчигчидийг хүлээлгийн танхимд оруулдаг болохыг дахин анхааруулья.


   
 

Copyright AIR BRIDGE, LLC, 2005. All Rights Reserved